Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Date:

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Уг санхүүжилтийг Дулааны V цахилгаан станц болон УБ-Трамвай төслүүдэд зарцуулна гэдгийг НИТХ-ын Зөвлөлийн хуралд НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.

Л.Эрдэнэбадрах танилцуулгадаа “Энэхүү санал нь Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн стратегийн шалгуурт нийцэж байгаа бөгөөд нийслэлийн өрийн түвшин тогтоосон босго хэмжээнээс доогуур байна. Гаргах үнэт цаасны санхүүжилтийн дийлэнх буюу 250 тэрбум төгрөгийг Дулааны V цахилгаан станцын төсөлд, үлдсэн 50 тэрбум төгрөгийг УБ-Трамвай төслийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, төвийн бүсийн ачааллыг бууруулах, 100 мянга орчим айлыг цахилгаан, 40 мянган айлыг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлж, утааны хорт бодисын ялгарлыг мэдэгдэхүйц багасгана. Төслийн барилга угсралтын үед 1600 гаруй, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болох юм.

Харин УБ-Трамвай төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмж, чанар эрс сайжирч, хот доторх зорчих хугацаа богиносох, замын түгжрэл буурах, агаарын бохирдол багасах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно. Төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих юм.

Нийслэлд дээрх мега төслүүдийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд шинэ ахиц гарч, иргэдийн амьдрах орчин сайжирна, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтойг онцоллоо.

Нийслэл Улаанбаатар хот 2027 онд Нийслэлийн дотоод үнэт цаас /бонд/ гаргаж шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэхийг дэмжих тухай асуудлыг НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад...

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна

Энэ сарын 21-23-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө...

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

Монголын Морин спорт, уяачдын холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан...

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

НӨАТ-ын урамшууллын 2026 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тааруулах...