Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Date:

Энэ сарын 15-19-нд БНТУ-ын Истанбул хотноо Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассамблей болж байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн албыг хашдаг.

ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр түүний даргалдаг, Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентын гишүүнд танилцуулжээ.

Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв. Өөрийнх нь улстай холбоотой хэрэг хэлэлцэх үед парламентын гишүүн оролцож болохгүй, шийдвэрийн төсөлд санал өгөх эрхгүй, бусад гишүүдтэй ч санал солилцох ёсгүй гэсэн хатуу дэг журмыг Олон Улсын Парламентын Холбоо мөрддөг аж.

Иймд Монголтой холбоотой шийдвэрийг О.Номинчимэг гишүүн уншиж танилцуулах боломжгүй. Тиймээс хорооны Ерөнхийлөгчийн хувьд бусад 16 хэргийн шийдвэрийг танилцуулж, хорооны дэд ерөнхийлөгч, Замби улсын парламентын гишүүн Харри Камбони Монголын парламентачтай холбоотой хэргийн шийдвэрийг зарлав.

Уг шийдвэрээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чиг үүргийнхээ хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгааг цаашид хороо анхаарч, авч хэлэлцэхээр тогтлоо. Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхсан байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргасныг танилцууллаа.

Энэ удаагийн хурлын үеэр парламент руу дайрах нь ардчилал руу дайрч буй хэрэг. Хамтдаа арга хэмжээ авч, дуу хоолойгоо өргөх нь зөвхөн хувь парламентын гишүүдийг хамгаалж буй хэрэг биш харин ардчиллын зарчмыг хамгаалж байгаа асуудал гэдгийг онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хууль бусаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх оронд нь авчирлаа

Хууль бусаар худалдаалагдсан "Тарбозавр Батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар...

Ирэх долоо хоногт нийслэлийн төсөвт тодотгол оруулахаар товложээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны 6...

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн салбарынхантай уулзалт хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж...