НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

Date:

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сан хамтран ажиллахаар болов.

Энэ хүрээнд хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, хеликобактерийн халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурцгаалаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Хеликобактеритай тэмцэх ажлаа энэ сараас эхлүүлж байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ бус бөгөөд 3-4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хөтөлбөрөө боловсруулаад байна. Эхний удаад улсын болон хувийн сургуулиудад халдвар хэр байгаа талаар тодруулж, суурь тоогоо авснаар эмчилгээг эхлүүлнэ.

Хоёрдугаарт эцэг эх, асран хамгаалагч нарт гэр ахуйн орчинд хэрхэн ариутгал, халдвар хамгааллыг хийх талаар танилцуулна.

Үүн дээр хатуу хэлэхэд аяга, таваг, халбага сэрээгээ гэр бүлийн орчинд хольж сольж хэрэглээд байгаагаа өнөөдрөөс болих ёстой. Тэгж байж хеликобактери устана.

Сургууль, цэцэрлэгийн орчинд аяга таваг угаагч, ариутгагчаар хангана. Нийслэлээс 9.8 тэрбум төгрөгийг зарцуулж, улсын сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагчаар хангах бол хувийн сургууль, цэцэрлэгт стандартын шаардлага тавьж, хангуулж байгаа” гэв.

Түүнчлэн Засаг даргын орлогч А.Амартүвшин гэрийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдыг хеликобактерийн халдвараас сэргийлэх ёстойг сануулахдаа дотуур хувцсаар жишээлэн тайлбарлав. Тэрбээр “Аав ээж, хүүхдүүд хоорондоо дотуур хувцсаа тойруулаад хэрэглэдэггүй. Ирсэн зочдодоо хэрэглүүлдэггүй биз дээ. Яг үүнтэй адил авч үзэх ёстой. Энэ бол ариун цэврийн асуудал.

Монгол заншил дээр эцэг эх, хүүхэд нь тусдаа халбага сэрээтэй байхад өвөө эмээ нь ороод ирдэг. Энэ манай хүүхдийн халбага, сэрээ, таваг юмаа битгий хэрэглэ гэхээр ‘Чи эмээгээсээ сэжиглээд байгаа юм уу’, ‘Чи эмээгээсээ бузартав гэж дээ’ гэдэг. Ийм сэтгэлгээнээсээ өнөөдрөөс бид салах ёстой.

Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага сэрээ, тавгаа дундаа хэрэглэдэг, өөрсдийн хэрэглэдэг аяга тавгаа гаднаас орж ирсэн найз нөхдөдөө хамаагүй хэрэглүүлдгээс хеликобактери одоо болтол буурахгүй байна” гэж шүүмжлэв.
Мэдээллийн эх сурвалж: ikon.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...