Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ

Date:

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +3+5 хэм, өдөртөө сэрүүсэж +9+11 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +10+12 хэм дулаан байна гэж

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -1-3 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсэж +7+9 хэм дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 23, 24-нд нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна.

Агаарын температур:Нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +6+11 хэм, бусад нутгаар 0+5 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Ул голын хөндийгөөр +7+12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20+25 хэм, бусад нутгаар +13+18 хэм дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгороор, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруунаас, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

ЭХ СУРВАЛЖ: Цаг уур орчны шинжилгээний газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...