“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

Date:

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр өдөрт 1,500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая кВт цаг буюу 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Энэ нь ойролцоогоор жилд 1,5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 2,300 орчим өрхийг цахилгаанаар хангана гэсэн үг юм. Төслийн ТЭЗҮ-ийг Дулаан техник, үйлдвэрийн экологийн зөвлөлөөр дэмжин хүлээн авсан байна. Үйлдвэрийн түншлэлийн төслийн зураг төсөл, төсвийг болорсруулах, барих, ашиглах, шилжүүлэх төрлийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг зарлажээ. Төслийн хүрээнд нийт 158 нэгж талбар чөлөөлөхөөс 123-ыг нь чөлөөлсөн байна.

Морингийн даваанд баригдах үйлдвэр ашиглалтад орвол хогийн цэгүүдийн ачааллыг бууруулах, ил задгай булж устгах аргаас татгалзах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хог булшлах талбайг үе шаттай нөхөн сэргээн ногоон байгууламж байгуулж, барилгажилтад ашиглах ач холбогдолтой аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...