М.ХАЛТАР: НИТХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ИРҮҮЛСЭН САНАЛЫН ДАГУУ ХУРАЛДААНЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРСАН

Date:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит VII хуралдааныг хойшлуулах санал бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулаад буй. Энэ талаар НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “НИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 4-р сарын 20-ны хуралдаанаар ээлжит хуралдааны товыг зарласан. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс албан бичгээр санал ирсэн. Үүнийг үндэслэн НИТХ-ын даргын хуралдааныг хойшлуулах захирамж гарсан. Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогсохгүй, авлига, албан тушаал, ашиг сонирхол тойрсон эргэлзээ бүхий мэдээллүүд хэвлэл мэдээллээр гарч байгаагаас гадна Монгол Улсын ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хуулийн болоод мэргэжлийн байгууллагуудаар шийдэх хүртэл зогсоох шийдвэрийг гаргасантай холбогдуулан хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж хойшлуулах шаардлага ирүүлсэн тул 2026 оны 4-р сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлосон ээлжит VII хуралдааныг хойшлуулсугай гэсэн захирамж гарсан. НИТХ-ын төлөөлөгчдийг мэдээллээр хангах, хуралдааны товыг дахин тогтоох, тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах чиглэлээр НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга надад үүрэг өгсөн. Үүргийн дагуу төлөөлөгчдөд хурлын тов хойшилсон талаар мэдээлэл өгөөд сууж байна” гэлээ.

Дашрамд дурдахад АН-ын бүлгээс НИТХ иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй талаар тусгажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Нийслэл хотын гудамж талбайд улиасны унгарил буюу модны цагаан...

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Гэр...

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 26, 27, 28-нд нутгийн хойд...

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Ховд аймгийн Булган суманд бүртгэгдсэн шүлхий өвчний (САТ-1) голомтоос...