Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина

Date:

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.

Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ

Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш,...

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж барина гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон...

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойно байрлах...

БГД-ийн 1-р хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт...