Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Ц.Идэрбат: Монголын арьс, ширний холбоотой хамтран түүхий эд бэлтгэх тогтолцоог бий болгох эхний алхам туршилтыг сумдуудад эхлүүлнэ.
Салбарын сайдын хувьд өнөөдөр /2026.05.06/ Засгийн газрын ээлжит хуралдаанд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар танилцуулж, Засгийн газраас холбогдох үүрэг даалгаврыг авлаа.
Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хамт тус паркийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажилд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл, хөтөлбөрт тусгах санал боловсруулахаар боллоо. Арьс ширний үйлдвэрүүдийг тус паркт үйлдвэр барихад шаардлагатай хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжит хувилбарыг судлан 2026 оны гуравдугаар улиралд багтаан тус тус танилцуулах юм.
Эргэн сануулахад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцаж, арьс ширний холбооны удирдлагуудтай шат дараатай уулзалт хийсэн. Уулзалтаараа зах зээл дээр хэт үнэгүйдэж, хог дээр хаягдах болсон малын гаралтай түүхий эд, арьс, ширийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорьж буйгаа илэрхийлж түүхий эд бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох бодлого, төлөвлөлтийг хийх чиглэл өгөөд байна. Арьс ширийг дотооддоо боловсруулах, нэмүү өртөг шингээж эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортлох гарц бол “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” юм.
Одоогоор баруун бүсэд Ховдын үйлдвэр технологийн парк, төвийн бүсэд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг барьж байгуулахаар төлөвлөж, бүтээн байгуулалтын ажлууд нь үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...