X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

Date:

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Нармандахын Мөнхнасан нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрх, боловсрол, эмзэг бүлгийн дэмжлэг, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон сайн үйлсийн ажил санаачлан хэрэгжүүлдэг. Тэрбээр энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургууль тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгожээ.

Энэ талаараа “Шинжлэх ухааны болон уламжлалт Буддын гүн ухааны мэдлэг, чадварыг зааж сургадаг Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургууль тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй байрандаа орлоо. Энэхүү сургууль өнөөг хүртэл өөрийн гэсэн байргүй ч сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг. Буддын гүн ухааны чиглэлээр суралцах хүсэлтэй олон хүүхдэд эрдэм номын үйлийг түгээсээр байсан билээ. Харин одоо Буддын гүн ухааныг ерөнхий эрдмийн хичээлтэй хослуулан хичээнгүйлэн суралцаж буй лам хүүхдүүдэд маань орчин цагийн шинжлэх ухааны эрдэм мэдлэгээс шимтэн хүртэх бүрэн боломж нээгдлээ.

Ийнхүү боловсролын салбарт бас нэгэн шинэ өнгө төрх, шинэ гарц нээж, хөгжлийн шинэ түүхийг эхлүүллээ. Бяцхан ламхай нар минь урам зориг дүүрэн суралцаж, эрдэм ухаан, ёс суртахуун, гэгээн үйлсээрээ монголынхоо болон дэлхийн буддизмд эерэг хувь нэмрээ оруулж нинж оюунт ирээдүйг бүтээнэ хэмээн бэлгэшээж байна” хэмээн өөрийн сошиал хуудастаа бичжээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...