Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

Date:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжигч Mxrningstar хамтлаг Чингэлтэй дүүргийн 22-р хорооны Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэж, хүүхдүүдэд хөгжим тоглож сурах боломжийг бүрдүүллээ. Энэхүү өрөө нь зөвхөн хүүхдүүдийн хөгжих орчин төдийгүй гэр бүлийн амьдралд бодит дэмжлэг үзүүлж байна. Тус өрөөний хажууд Монгол гэрийн ЧИП дулаалгын багц үйлдвэрлэлийн танхимд хороон иргэд, ээжүүд ажлын байранд бэлтгэгдэх мэдлэг, ур чадвар эзэмшиж байна.

Mxrningstar хамтлагийн хувьд дуу хөгжимд дуртай, өөрийгөө хөгжмөөр илэрхийлэх хүсэлтэй хүүхэд, залуус улам олон байгаасай гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэхүү санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлжээ. Хүүхдийн сайн сайхны төлөө сэтгэл зүрх, уран бүтээлээ зориулж буй Mxrningstar хамтлагтаа талархал илэрхийлье. Та бүхний хөг аялгуу олон хүүхдийн зүрхэнд итгэл, мөрөөдөл, гэрэл асаасаар байх болно.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...