Хотын даргад нэр нь яригдаж байгаа Б.Пүрэвдагва гэж хэн бэ?

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын оронд нийслэлийг хэн удирдах вэ гэдэг асуудал МАН-ын дээд түвшинд яригдаж, тэргүүн шадар бөгөөд эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, МАН-ын залуучуудын жигүүр СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва нарт санал тавьсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл, дээрх хоёроос Б.Пүрэвдагва нь баталгаажиж байгаа гэх мэдээлэл түгээд байна.

Та бүхэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд очих өндөр магадлалтай буй Б.Пүрэвдагвыг танилцуулж байна.

Бяруузанын Пүрэвдагва нь Монгол Улсын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгсссөн.
2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга
2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж,
2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан. Одоо МАН- ын залуучуудын байгууллага болох СДМЗХ- ны ерөнхийлөгчөөр ажилладаг.

Түүнийг Ерөнхийлөгчийн том охины экс найз залуу гэдгээр нь намынхан нь сайн мэддэг гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн иргэний нисэхийн салбарын үе үеийн...