19 настай цэрэг Баянхонгорын 339-р ангийн камергүй өрөөнд зодуулж амиа алджээ

Date:

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан хэрэг гаржээ.


Тодруулбал, таван сарын дараа халагдах гэж байсан 19 настай Э.Ч-ийг |2026.05.19|-ний өдөр хамт алба хааж байсан цэрэг нь камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халджээ. Тус өрөөнд тэднээс гадна хоёр цэрэг байсан ба тэд “зодолдож байсан хоёр цэргийг салгасан” хэмээн мэдүүлэг өгч, суллагдсан. Харин амь хохирогч цэргийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, тайлбар мэдүүлгийг авч байгаа юм байна.

Хэрэг тухайн өдрийн 18.00 цагийн үед гарсан бөгөөд 18.30 цагийн үед тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр “амь хохирогч эмнэлэгт хүргэгдэх үедээ ухаантай байсан. Хүзүү болон ташаа хэсэгтээ зулгарсан гэмтэлтэй байсан. Эмчээ 10 минут гаруй хүлээсэн. Гэтэл эмнэлэгт ирэхдээ нас барсан байдалтай байсан тухай эмч нь мэдүүлээд байгаа” хэмээсэн юм.

Одоогийн байдлаар амь хохирогч Э.Ч-ийн биед задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан дүгнэлт гараагүй нөхцөл байдалтай байгаа юм. Мөн тус аймгийн цагдаагийн байгууллагад уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бид 19 настай цэрэг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр амиа алдсан хэргийг газар дээрээс нь сурвалжлан хүргэх болно.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...