ЗХЖШ: Баянхонгор аймагт цэрэг амиа алдсан нь гадны нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа

Date:

Зэвсэгт хүчний жанжин штабаас Баянхонгор аймаг дахь 339-р ангид цэрэг амиа алдсан асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, Баянхонгор аймаг дахь 339-р ангид цэрэг амиа алдсан нь гадны нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа гэв.
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагч 2026.05.19-нд учир битүүлгээр амиа алдсан хэрэг гараад байна. Цэргийг камергүй өрөөнд зодсоны улмаас амиа алдсан байх магадлалтай гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Хэргийн талаар ЗХЖШ-аас тодруулахад “Цэрэг нас барсан нь үнэн. Цагдаагийн байгууллага шалгаж байгаагаас ЗХЖШ-аас Хяналт шинжилгээ үнэлгээний газраас баг очиж шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Урьдчилсан байдлаар цэрэг гадны нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...