Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Date:

Өнөөдөр буюу 5-р сарын 22-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл”-ийг эцэслэн баталлаа.

Гадаад зээллэг дээр 13,8 их наядын ашиглаагүй зээлийн үлдэгдэл байна. Энэхүү зээлийн 38% буюу 5,3 их наяд нь Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах төсөв юм.

Тус хууль батлагдсанаар шинээр зээл авахгүй. Харин авсан байгаа зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлж мега төслүүдийн өгөөжийг нь ард иргэд бодитоор хүртэж Газрын тос болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хуулийн хугацаандаа ашиглалтад орохоор болж байгаад баяртай байна. Хууль санаачилхад оролцсон ажлын хэсгийн гишүүддээ баярлалаа.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулиас Сэлбэ дэд төвийн төсөл хасагдсан ч цаашид Нийслэл дээр бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...