Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй гэрлэжээ

Date:

Британийн поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй өнгөрсөн Ням гарагт Лондон хотод хуримлажээ.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дотноссон хос хоёр Лондон хотын Олд Мэрилбоун хотын захиргааны байранд гэрлэлтээ бүртгүүлсэн юм байна.

Хуримын даруухан ёслол тэдний гэр бүл, найз нөхдийн цомхон хүрээнд зохион байгуулагджээ.

Дуа Липа өнгөрсөн онд Тернертэй сүй тавьснаа анх British Vogue сэтгүүлд мэдээлж байсан юм.

“Энэ бол маш их сэтгэл хөдөлгөм үйл явдал. Хамтдаа хөгширч, амьдралыг туулж, үүрд сайн найзууд байх шийдвэр бол үнэхээр онцгой мэдрэмж юм” гэж тэр тухайн үед ярьж байжээ.

Липа, Тернер нар энэ долоо хоногийн сүүлээр Сицили аралд гурван өдөр үргэлжлэх найр наадам зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Одоо 30 настай Дуа Липа бол дэлхийн хамгийн том поп оддын нэг юм. 36 настай Тернер “Fantastic Beasts” кинонд тоглосон дүрээрээ олон улсад анх алдаршсан жүжигчин бөгөөд дараагийн Жэймс Бонд болох хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэгд тооцогдож байгаа.

Тэдний гэрлэлтээ бүртгүүлсэн Олд Мэрилбоун бол олны танил, алдартнуудын гэр бүлийг баталдгаараа танигдсан газар юм. 1969 онд Пол Маккартни, Линда Ийстман нар энд гэрлэж байсан бол 2011 онд Маккартни дараагийн гэргий Нэнси Шевелтэй бас энд гэрлэж байжээ.

Энд бас 1981 онд Битлзийн өөр нэг гишүүн Ринго Стар гэргий Барбаратайгаа гэрлэж, 1996 онд алдартай жүжигчид болох Антонио Бандерас, Мелани Гриффит нар гэрлэж байсан юм.

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хууль бусаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх оронд нь авчирлаа

Хууль бусаар худалдаалагдсан "Тарбозавр Батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар...

Ирэх долоо хоногт нийслэлийн төсөвт тодотгол оруулахаар товложээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны 6...

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн салбарынхантай уулзалт хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж...