“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд “Ханбогд кашимер” ХХК-д ажиллалаа.

1998 онд байгуулагдсан “Ханбогд кашимер” ХХК 700 орчим ажилтантай. Жилд 1,500 гаруй тн самнасан ноолуур боловсруулж, 300 мянга гаруй ширхэг сүлжмэл, мөн тооны нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 300 тн түүхий ноолуур худалдан авсан байна. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинэчлэн, барилга байгууламж, үйлдвэрийн орчноо сайжруулж, агуулахаа өргөтгөжээ.

Тухайлбал өнгөрсөн онд 6,480 м² талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл, үйлчилгээний цогцолбороо ашиглалтад оруулсан байна.

Тус компани 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35 хувийг нарны цахилгаан үүсгүүрээр хангадаг болжээ.

Компанийн удирдлага “Цагаан алт” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлтэй Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуйн нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм.

Үүний дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал гэхэд л 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн самнасан ноолуурын экспорт өмнөхөөс зургаа дахин нэмэгдэж 4,000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

Энэ онд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хууль бусаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх оронд нь авчирлаа

Хууль бусаар худалдаалагдсан "Тарбозавр Батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар...

Ирэх долоо хоногт нийслэлийн төсөвт тодотгол оруулахаар товложээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны 6...

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн салбарынхантай уулзалт хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж...