Сонгогчид нь Ц.Мөнхтуяагийн өмнөөс ичиж байна

Date:

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа одоогоос 3 жилийн өмнө олон нийтийн хандиваар орон сууцтай болсон дөрвөн хүүхдийг байрнаас нь “хүүхдүүдийг хөөж гаргаад ядарсан багшаа оруулчихна шүү” гэж ярьж буй бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Тодруулбал, Ц.Мөнхтуяа багшаар ажиллаж байхдаа буюу 2022 онд бүтэн өнчин дөрвөн хүүхдийг байртай болгох хандивын аяныг эхлүүлж, олон нийтийн дэмжлэгээр 2 өрөө байр авч өгсөн тухай мэдээлэл цахим орчинд тухайн үед гарч байв.
Гэтэл сүүлийн хэдэн өдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа тухайн байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж өгөөгүй талаар иргэн н.Идэржавхлан цахим хуудсандаа бичсэнээр олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа чуулганы индерээс  “Хүүхдүүдээсээ мөнгө харамлаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж буй гишүүдэд ХАРАМСАЖ БАЙНА. Би та нарын өмнөөс ИЧИЖ БАЙНА” гэж мэдэгдэж байв.

Гэтэл өнөөдөр  “Бичлэг дээр үгийн алдаа гаргасан байна. Би ямар булаагаад авчихсан байгаа биш. Мөнгө хэрэгтэй болоод барьцаанд тавьсан” гэж “ичих ч үгүй” тайлбар хийгээд зогсож байгаа Ц.Мөнхтуяа гишүүний өмнөөс сонгогчид нь  “ИЧИЖ“ байна.

Мэдээллийн эх сурвалж: arslan.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...