Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзлаа. Өнөөдрийн уулзалтад хувийн хэвшлийн 80  гаруй төлөөлөл оролцож, санал солилцлоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь төвлөрч, нийслэл ДНБ-ий 70 хувийг дангаар бүрдүүлж байна. Тиймээс бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдийн асуудлыг сонсож, санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар боллоо.


Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Эдийн засаг, геополитик тогтворгүй байгаа энэ цаг үед хувийн хэвшилд түрээс, ажиллах хүчний зардал, хэрэглэгчийн худалдан авах чадвар буурсан зэргээс үүдсэн тулгамдсан асуудал олон байна. Мөн төрийн үйлчилгээний хүнд суртал олон жил ужгирлаа. Хувийн хэвшлийн хийж чадах бизнестэй хот өрсөлдөхгүй. Харин эсрэгээрээ бизнес эрхлэгчдэд шударгаар өрсөлдөх боломж, хурдтай, ил тод, стрессгүй төрийн үйлчилгээ, бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Нийслэл төсөл, хөтөлбөрүүдийн явцыг ил тод, нээлттэй мэдээлдэг шинэ платформыг хөгжүүлж байна. Нийслэл 2026 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласан. Бизнес эрхлэхэд хүнд суртал, дарамт шахалтыг аль болох хална. Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийнэ.


Өнөөдрийн байдлаар нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байна. Хотын бүх асуудлыг дан төсвөөр шийдэх боломжгүй. Эрчим хүч, дулаан, хог, ус, тээвэр, хүнсний хангамж, нийтийн үйлчилгээ зэрэг олон салбарт хувийн хэвшилтэй хамтран ажиллахад нээлттэй. Нийслэл Засгийн газартай уялдаатай ажиллаж, есөн бүлгийн 84 нэр төрлийн үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, нэгдсэн цахимд системд холбоод байна. Бизнесийг дэмжихэд олон талт хамтын ажиллагааг чухалчилна” гэдгийг онцоллоо.


Аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр “Авто замын түгжрэл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, аж ахуйн нэгжийн тээврийн зардал өсдөг. Хоол хүнсээр үйлчилж буй газруудын ариутгал, стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах системтэй болох шаардлагатай байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хаанаас шийдэх нь тодорхойгүй, нийслэл, дүүргээс хувийн хэвшлийн авдаг үйлчилгээнүүд хүнд сурталтай, нийслэлээс хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг ил тод болгох зэрэг асуудлыг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид түгээмэл хэлдэг” гэв.

Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын тал дээр дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм, стандартыг мөрдөж, хот төлөвлөлтийг анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид хүндээ ээлтэй, хүртээмжтэй, ногоон байгууламжтай, амьжиргааны өртөгт нийцсэн, амьдралын чанарт тулгуурласан, ухаалаг хотын хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Шинэ үеийн Улаанбаатарыг бий болгоход бизнес эрхлэгч, ажил олгогчид, татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал” хэмээлээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...