Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно

Date:

Монгол Ардын Нам(МАН)-ын удирдах зөвлөлөөс цаг үеийн асуудлаар Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгуулж, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн нөхөн сонгуулийн дүнг танилцууллаа.  Энэ үеэр 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг хэрхэн сонгох талаар мэдээлэл өгөв.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Монгол Улсын Үндсэн хуульд ерөнхийлөгчид 50-аас дээш насны, сүүлийн таван жил эх орондоо ажиллаж амьдарсан хүн нэр дэвших заалттай. Манай намд энэ шаардлагыг хангах олон нэр дэвшигч байгаа.

Тиймээс намын өмнөх жишгийн дагуу тэрийг нэр дэвшүүлнэ гэж хэлэхээс илүүтэй ард иргэдээс санал авна. Зөвхөн намын гишүүдээс төдийгүй, мэргэжлийн байгууллага, холбоод, бизнес эрхлэгч нараас санал авч МАН-аас дараагийн зургаан жил ерөнхийлөгчөөр ямар хүн ажиллуулахыг манай ард иргэд хүсэн хүлээж байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ.

Энэ намраас эхэлж хэлэлцүүлэг, санал авах процессыг эхлүүлнэ. МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тиймээс өнөөдөр тухайлан нэг хүн нэрлэхгүй. Ямар нэг хүний нэр товлогдсон зүйл байхгүй” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...