ТАНИЛЦ: Халуун усны хязгаарлалт хийх байршлууд

Date:

Нийслэлийн дулааны шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Энэ хүрээнд ирэх Лхагва гариг буюу зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-ны өдрүүдэд зарим байршлын хэрэглэгчдийн халуун усыг 12 хоногийн хугацаанд хязгаарлаж, төлөвлөгөөт засварын ажил хийхээр болжээ. Тодруулбал, “Говь” ХК, “Натур агро” ХХК, “Вокзал”, 2-р хороолол УДДТ-79, 81-с хангагддаг хэрэглэгчид, 2, 3, 4, 6-р бичил хороолол орчимд хийнэ. Мөн Төв гандан хийд, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид, Түндэмүн сан, Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид, ТБД андууд дэлгүүр орчмын хэрэглэгчид, УДДТ-85-с хангагддаг хэрэглэгчид, Гранд плаза төв орчмын хэрэглэгчид, УДДТ-116-с хангагддаг хэрэглэгчид, Макс молл худалдааны төв орчмын хэрэглэгчид, Төмөр замын удирдах газар, 73-р сургууль, УДДТ-80-с хангагддаг хэрэглэгчид. Кёкүшюзан, UB palace, БГД-н цагдаа, Төмөр замын коллеж орчимд түр хугацаагаар халуун усны хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна ДХ-791-ДХ-7203 хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалт алтуудыг тус тус шинэчлэн солино.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

Наадам болоход 18 хоног үлдлээ. Баяр наадам дөхсөн эдгээр...

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын...

Нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24, 25-нд нутгийн баруун хагаст,...

ТАНИЛЦ: Маргаашнаас нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах байршлууд

Энэ сарын 24-ний өдрөөс нийслэлд нөөцийн махны жижиглэн худалдааг...