МУГТ Э.Цэндбаатар: Би эх орондоо байна, тиймээс заавал ялна

Date:

Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Цэндбаатар Энэ Сарын 15-Нд Буюу Ирэх Бямба Гарагт Эх Орондоо Мэргэжлийн Боксын Тулаан Зохион Байгуулахаар Болсон.

WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсээ хамгаалах чухал даалгавартай Э.Цэндбаатар “Аса арена”-д Мексикийн боксчин Педро Бернал Родриготой өрсөлдөх юм байна.

Түүний өрсөлдөгч Педро Родриго энэ жил 26 настай. Мэргэжлийн боксод 17 тулаан хийхдээ 14 ялж, ялагдсан. Тэрбээр мэргэжилд хийсэн гурав дахь тулаандаа нутаг нэгт Кевин Мендозад ялагдсанаас хойш 11 ялсан юм.

Педро Родриго өнөөдөр “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд ирсэн юм. Энэ үеэр тэрбээр “Э.Цэндбаатарыг ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Харин Э.Цэндбаатар, “Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна” гэжээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...