Багш нар сар бүр 100 мянган төгрөгийн хоолны мөнгө авна

Date:

Боловсролын яамнаас төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн албан хаагчдад сар бүр 100 мянган төгрөгийн хоолны мөнгө олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, тухайн багш, ажилтны 2025 оны цалингийн батлагдсан төсөвт багтаан орон нутагт 107.500 төгрөг, нийслэлд 172 мянган төгрөгийг энэ сараас эхлэн олгохоор болсон байна. Уг нэмэгдлийг улсын хэмжээний 2464 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн 88.6 мянган албан хаагч авна.

Нэмэгдэл олгоход энэ жил улсын төсвөөс 115.9 тэрбум төгрөг гаргах бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны төлбөрийг тусгахаар Боловсролын яамнаас Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа ажээ.

Улаанбаатар хотын багш, ажилтнуудад олгох хоолны зардал өмнө нь нэг өдрийн 8000 төгрөг байсан бол орон нутгийн багш, ажилчдынх 5000 төгрөг байв.

Мэдээллийн эх сурвалж: duuren.life

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус...

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын...

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...