“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

Date:

Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгажсан хэсгээс гаргах, монголын малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор ХУД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийг хэрэгжүүлж буй.  Тус төслийн цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын шавыг энэ сарын 21-нд тавьсан.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр “Эмээлт эко аж үйлдвэр”-ийн паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн төслийн гүйцэтгэгч “Хуа зи технологи” ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Жан Жичэн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төслийг яаралтай магадлалд оруулж, ажлыг батлагдсан графикийн дагуу эхлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, төслийг төлөвлөсөн хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...