Л.Гантөмөр: Засаг байгуулагдаад 6 сарын дараа урваж байгаа хүмүүс энэ намд хань болох уу? Дараагийн сонгууль энэ хүмүүсийг юу бодож дэвшүүлэх вэ?

Date:

УИХ дахь Ардчилсан намын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж, бусад гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэсэн.

Түүний огцруулах саналд хамгийн түрүүнд нэгдэж гарын үсэг зурсан гишүүн бол Ж.Баярмаа. Үүний хариуд намынх нь дарга Л.Гантөмөр дээрх хоёр гишүүнд хариуцлага тооцно ч хэмээн мэдэгдээд байсан.

Тэгвэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр Зөгий.мн сайтад ярилцлага өгөх үеэрээ намын гишүүдээ “урвагч”-аар нь дуудав.

Тодруулбал тэрбээр “Би 126 хүн нэр дэвшүүлэхдээ бүгдтэй нь намын бодлогоо дагана гэсэн гэрээ хийсэн. Засгийн газар байгуулагдаад зургаан сарын дараа урваж байгаа хүмүүс энэ намд цаашид хань болох уу? Дараагийн сонгуульд нам юу бодож энэ хүмүүсийг дахин дэвшүүлэх вэ?

Ойрын хугацаанд улс төрийн зөвлөлийн гишүүдийг хуралдуулж, хоёр гишүүний асуудлыг заавал авч хэлэлцэнэ” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Т.Мөнхсайхан: Эмч, сувилагч нарын гарт олгогдох цалин дунджаар 2.2 дахин өссөн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн тансаг хэрэглээгээрээ олныг ангайлгаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэн дөнгөж 20 гарч яваа...

МУГЖ Б.Сарантуяа үзэгчдээ голж Вена хот дахь тоглолтоосоо зугтсан гэв үү?

Зууны Манлай Дуучин Б.Сарантуяа Австри Улсын Нийслэл Вена Хотод...