Ч.Лодойсамбууг сонгогчид нь УИХ-ын гишүүнээс нэн даруй эгүүлэн татна гэв

Date:

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эгүүлэн татах гарын үсэг цуглуулна гэж сонгогдсон тойргийнх нь иргэдийн төлөөлөл мэдэгдлээ.

Тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ d.parliament платформд гарын үсэг цуглуулж, яаралтай энэ асуудлыг шахаж шаардана гэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хувьд Нийсэлийн Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин, сонгогдсон юм.

Харин Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр ярихдаа “Дүүргээс сонгогдчихоод нэг ч удаа эргэж ирж уулзаагүй. Сард 20 сая төгрөгийн түрээс төлж амьдардаг гэсэн. Гэтэл энэ төрийн албан хаагчийн нэг жилийн цалин шүү дээ. Үүнийгээ зүгээр мэт тайлбарлаж байна. Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг гэнэтхэн эсэргүүцсэн. Түүнийг Монголын олигархиудын гар хөл болчихлоо гэж харж байна. Сонгуульд нэр дэвшихдээ авсан хандиваа ч тайлбарлахгүй байна. Нэн даруй эгүүлэн татмаар байна” гэхчлэн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...