Эмээлт эко АҮП-ийн нэгж болсноор үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эхний 10 жилд газрын төлбөрөөс 100% чөлөөлнө

Date:

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь 5600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгох, арьс ширний чанарыг сайжруулан түүхий эдийн хаягдал багасгах зорилгоор  арьс ширний экспортын хэмжээг өсгөх олон үр өгөөжийг дагуулсан төсөл юм.

Хан-Уул дүүргийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос  боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркруу нүүлгэн шилжүүлснээр Туул голын ай сав газрын бохирдсон хөрсийг нөхөн сэргээнэ гэж үзэж байгаа бөгөөд Улаанбаатарт 2040 оны ерөнхий төлөвлөлттэй уялдуулан дахин төлөвлөж оршин суугчид, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй, ногоон байгууламж бүхий, нийгмийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн тохилог орчинг бий болгоно хэмээн тооцож буй аж.

Тэгвэл Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас өнөөдөр дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал: “Эмээлт эко аж үйлдвэрийн паркт үйл ажиллагаа эрхлэх үйлдвэр, ААН-тэй паркийн нэгжийн гэрээ болон паркт газар ашиглах гэрээ байгуулснаар төсөл хэрэгжиж эхлэхэд Үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эхний 10 жилд газрын төлбөрөөс 100% чөлөөлнө” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...