Ким Сү Хёний агентлаг түүнийг Ким Сэ Рунтай насанд хүрснийх нь дараа үерхсэн гэв

Date:

Жүжигчин Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist” өнөөдөр /2025.03.14/ мэдэгдэл хийхдээ түүнийг Ким Сэ Рунтай насанд хүрснийх нь дараа үерхсэн гэжээ. Тус агентлаг “Ким Сү Хён болон Ким Сэ Рун нар 2019 оны зунаас 2020 оны намар, түүнийг хууль ёсоор насанд хүрснийх нь дараа үерхсэн. Түүнтэй насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэдэг худлаа” хэмээсэн байна.

Мөн “Gold Medalist” нэмж мэдэгдэл хийхдээ Ким Сэ Руныг 700 сая воны төлбөрөөр дарамталсан гэх мэдээллийг үгүйсгэжээ. Хоёр жүжигчин хамт авхуулсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсаны дараа тус агентлаг тэднийг үерхэж байсан нь худал гэх мэдээлэл гаргасан билээ.

“Gold Medalist” өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ “Өнөө өглөө Ким Сү Хён сэтгэл зүйн хүнд хэлбэрийн хямралын шинж тэмдэг үзүүлсэн. Бид түүний тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авсан. Гаро Сэрогийн (Hoverlab) мэдээллээс хойш түүнийг бүсгүйн гэнэтийн үхэлд буруутгасан нь жүжигчин Ким Сү Хёнийг гүн төөрөгдөлд оруулаад байна. Камертай хүмүүс түүний оршин суугаа газрын эргэн тойронд явж, сэтгэл зүйн дарамтыг нь нэмэгдүүлсэн” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...