Олны хайрыг хүртээд буй Г.Ганхүрэл, Н.Нандинцэцэг нарын хонхны баярын уулзалтаар нэвтрүүлэг хийнэ гэв

Date:

Их хотын завгүй оюутан Н.Нандинцэцэгийг их сургуулиа төгсөхөд хөдөө нутгийн малчин Г.Ганхүрэл ирж, тэд дахин уулзах уу гэдэг асуулт олон нийтэд хүлээлт үүсгээд байна.

Баянхонгор аймгийн Заг сумын залуу малчин Г.Ганхүрэл, Улаанбаатар хотын унаган охин Н.Нандинцэцэг нарын оролцсон “Хотын бүсгүй хөдөө нутагт-10” нэвтрүүлэг олны анхаарлыг ихэд татсан. Тэдний нэвтрүүлгийн эерэг давлагаа цахим орчинд түгсээр буй юм.

Тус нэвтрүүлгийн тусгай дугаарын оролцогч хотын унаган охин Н.Нандинцэцэг их сургуулийн төгсөлтийн хонхны баяртаа Г.Ганхүрэлийг урьж, уулзахаар болсон.

Тэгвэл Тэдний Уулзалтаар “ETV” Телевиз Дахин Тусгай Дугаар Хийх Аж.

Н.Нандинцэцэг ярилцлагадаа, “Миний хонхны баяр хавар, тавдугаар сард болно. Би өөрөө ч ирэх байх гээд хүлээгээд найдаад л байж байна даа. Хөдөө эмэгтэй хүн их цөөхөн юм шиг ажиглагдсан. Сум, аймгийг нь хараад байхад нэг их эмэгтэй хүн харагдаагүй. Ихэнх нь хот газар бараадсан байх. Тийм болохоор хөдөө ийм гоё амьдрал байдаг шүү гэдгийг харуулах нь л энэ нэвтрүүлгийн гол санаа шүү дээ. Хөдөөгийн болзоо их гоё санагдсан. Анх удаа надад эрэгтэй хүн тийм сэтгэл гаргаад, гэнэтийн бэлэг барьсан нь их хөөрхөн байсан шүү. Их татагдсан. Ер хөдөөгийн болзоо хотын болзооноос илүү гоё байсан. Надад сумынхаа соёлын төвд гэнэтийн бэлэг барьсан. Соёлын төвийг нь харахад бүх юм байсан” гэж байв.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Улаанбаатарт зөөлөн салхитай, -8-10 хэм хүйтэн байна

Улаанбаатар хот орчмоор, их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө...

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт шилжүүлж дуусгана гэв

2025 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн долоо...

ДӨРГҮЙ БУХ ШИГ Ц.ДАВААСҮРЭН…

Одоогоос найман жилийн өмнө Улаанбаатар хотын утаа гамшиг болж...