Ж.Алдаржавхлан: Монголд фейсбүүкийг 3 сарын хугацаанд хааж үзье. Нийгэмд ямар эерэг нөлөө авчрах уу гэдгийг харъя

Date:

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.

Тэгвэл өчигдөр хуралдсан Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан сургуулийн орчинд цахим хэрэглээг түр хаах санал гаргав. 

Тэрбээр,” Хүүхдүүд дэлгэцний донтой болж байна. Одоо энэ замбараагүй хэрэглээг СУРГУУЛИЙН ОРЧИНД Ч юмуу, ТҮР ХУГАЦААНД ХЯЗГААРЛААД ҮЗВЭЛ ЯМАР ВЭ. Хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлт болоод гэмт хэргийн шалтгаан болж байгаа цахим орчины хэрэглээг сургуулийн орчинд 3-6 сар хааж ямар үр нөлөө гарахыг харах хэрэгтэй. Цахим орчин ашиглахгүй амьдарч болоод байсан. Одоо гар утаснаасаа хүүхдүүд салахгүй байна. Гадаа гарч тоглодог хүүхэдгүй боллоо” гэв.

Мэдээллийн эх сурвалж: arslan.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...