Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна гэв

Date:

Өчигдөр /2025.04.29/ АН-ын гишүүн “Лайвчин” гэгддэг Д.Мөнх-Эрдэнэ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалантай уулзаж, лайв хийх үеэрээ маргаан үүсгэж, эцэст нь хоёр биенийхээ биед халдсан байдаг.

Үүний дараа Ж.Энхжаргалан мэдээлэл хийж, Д.Мөнх-Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Хэрэг бүртгэлд орсон. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа” гэлээ.

Хуулийн заалт: Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл.

1.1. хэрүүл маргаан үүсгэж;

1.2. бусдыг өдөөн хатгаж;

1.3. бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4. олон нийтийг үл хүндэтгэж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заажээ.

Мэдээллийн эх сурвалж: ubn.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...