Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж, 50.000 төгрөгөөр торгожээ

Date:

Олны танил жүжигчин буюу “Эмоци” продакшны жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ автомашины дугаараа сольж, машины дугаар явдаггүй өдрөө замын хөдөлгөөнд оролцож байгааг зургаар баримтжуулан мэдээлсэн байдаг. Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад, “Тухайн асуудалтай холбогдуулан шалгаж, дээрх жолоочийн жолооны эрхийг гурван сараар хасч, 50 мянган төгрөгөөр торгосон” гэлээ.

Энэ талаар анх иргэн постлохдоо: “2025.04.29-ны өдөр /10:40 минуm/ Жүжигчин Мөөжиг “10-22 УНҮ” улсын дугаарыг “83-00 УНД” солиод дугаар явдаггүй өдрөө явах, түүнд асуудалгүй бололтой. Ямар ч байсан солиод хөдөлгөөнд оролцлоо. Хүмүүс өөрийнхөөрөө дүгнэн биз. Зүгээр хараад өнгөрч болох ч өнөөдөр таны миний хүүхдийг мөргөөд зугтвал юу болох уу. Хэзээ ч олдохгүй ийм л байна.” гэжээ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.13 дах хэсэгт “хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцох заалттай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус...

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын...

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...