Дээд лигт дэвшин орох зорилготой багийг дэмжин ажиллах бодлогын хүрээнд 2025.06.03-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон барилгын салбарынхны төлөөлөл болсон “Golden city” FC клуб шинээр үүсгэн байгуулагдаж, хоёр тал санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өмнө нь барилгачин клуб маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж, монголын хөлбөмбөгийн спортод өөрсдийн хувь нэмрийг оруулж ирсэн түүхтэй билээ.
Иймээс хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, цаашлаад салбар салбарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор барилгын салбарынхан ийнхүү “Golden city” клубыг албан ёсоор байгуулсан нь цаашид багийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.
Барилгын салбарын төлөөлөл болсон “Golden city” клуб нь эхний ээлжинд 1 легионер дасгалжуулагч, 2 легионер тамирчин авахаар боллоо. Мөн монгол тамирчдын төлөөлөл 1-р лиг болон бусад клубуудтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ илэрхийллээ.