16 настай хохирогч эмэгтэйд амьд үлдэх боломж байсан гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна.
Тодруулбал, Цахим орчинд түгсэн мэдээллээр гэмт хэрэгтэн охины утсыг аваад зугтсан. Улмаар утасныхаа араас явж байгаад гэмт хэрэгтнүүдийн гэрт ороод амь хохирсон гэх. Энэ нь ч үнэн байх магадлалтай. Утсаа алдсан охин такси барьсан бөгөөд жолооч охиныг нэг л биш байгааг гадарлан Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Гэвч тухайн үед жижүүрт гарч байсан цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй охины хаягийг тодорхойлох, асуудлыг тодруулан хамгаалах, эцэг, эхэд нь хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байж болзошгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэлгүй, эс үйлдэхүй үзүүлсэн. Үүнээс хэрэв охиныг цагдаагийн байгууллага хамгаалсан бол амьд үлдэх боломж байсан уу гэдэг асуулт үүсээд байна.
Харин 32 настай хохирогч эмэгтэйн ар гэрээс өдгөө хүртэл нэг ч хүн гарч ирж, ам нээгээгүй. Бидэнд олдсон мэдээллээр талийгаач эмэгтэй нэр нөлөөтэй айлын хүүхэд байсан гэх. Тодруулбал, консулын алба хашиж байсан хүний хүүхэд байсан гэдэг утгаараа хэргийг гэрэлд цохиулахыг хүсэхгүй байгаа бололтой.
Эх сурвалж: eguur.mn

