Өмнөговийн уурхайн ажилчид согтуурсан үедээ нэгнээ мэсээр хөнөөжээ

Date:

Өмнөговь аймагт уурхайн ажилчид нэгнийхээ гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэж, хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж нэгнээ мэсээр хөнөөсөн хэрэг гарчээ.

Тухайн хэрэг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Морин заг гэх суурьшлын бүсэд гарч, шүүх хурал нь энэ сарын 02-ны өдөр болсон билээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүх хурлын шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Тухайн хэргийн газар байсан гэрч “Гэнэт зуухан дээр архины шил цохиж хагалаад толгой хэсгийн бариад босоод ирсэн. Тэгсэн талийгаач би зүгээрээ миний найз байгаа юм би өөрөө зохицуулчихна гээд аваад гарсан. Буцаж орж ирэхдээ тухайн этгээд гэрийн зүүн урд хэсэгт үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байгаад гэнэт гал тогооны хэрэгслүүдтэй хайрцаг байснаас хутга аваад бид нар луу дайрсан. Тэгэхэд талийгаач боль гээд очоод барьж автал талийгаачийн зүүн суга, хавирга орчимд хутгалсан. Тэгээд талийгаач шууд унаад өгсөн” хэмээн шүүхэд мэдүүлжээ.

Хэрэг гарах үед эмнэлгийн байгууллагынхан шуурхай ирсэн ч хэргийн хохирогч эрэгтэй хэдийн амиа алдсан байсан тухай хавтаст хэрэгт үлдсэн байна. Хохирогчийн хувьд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Говийн цагаан хөлөг” ХХК-нд жолоочоор ажилладаг байжээ. Шүүх шинжилгээгээр амь хохирогч Н. нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги, үнхэлцэг хальс, зүрх рүү хатгагдсан шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан байна. Тухайн үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.

Улмаар Өмнөговь аймаг дахь сум дундын шүүх хэрэгт холбогдогч этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оноосон байна.

Эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...