Эрэл тав дахь өдрөө үргэлжилж байна

Date:

Энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас хоёр настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон.

Эрлийг гурван үе шаттай зохион байгуулж байна. Эхний хоёр үе шатны эрэл дуусаж, гуравдугаар шатны ажиллагааг эхлүүлжээ.

Гуравдугаар шатны ажиллагаанд эрлийн бүрэлдэхүүн 3 бүлэг болон хуваагдаж явганаар болон мориор самнаж байна. Хүүхдийг хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111-р анги, аймгийн Засаг даргын тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, ХГБХХГ, Зэвсэгт хүчний 321-р тусгай салбар, Хилийн цэргийн 0257-р анги, Их-Уул, Тариалан, Шинэ-Идэр сумын ЗДТГ-ын мэргэжлийн анги оролцож байна.

Мөн ар гэр, сайн дурын иргэд нэгдэн, нийт 66 автомашин, 17 мотоцикл, 44 морь, 7 дрон, нэг эрэлч нохой ашиглан найман бүлэгт хуваагдан эрлийн ажиллагааг явуулж байна.

Эрлийг явган самналтаар газар дээрээс, мотоцикл болон мориор уулын бэл, бартаат газарт, мөн нисдэг тэрэг, нисгэгчгүй төхөөрөмжөөр агаараас хийсэн ч хараахан үр дүнд хүрээгүй байна.

Эрэл тав дахь өдрөө үргэлжилж байна. Сураггүй болсон хүүхдийн талаарх аливаа мэдээллийг 7038102 дугаарын утсаар төлбөртэй авч байна.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...