Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Date:

Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

24-28-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2025 оны 09-р сарын 23-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус, бусад хэсгээр +1…+3 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Мэдээллийн эх сурвалж: УЦУОШГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...