2 настай хүүг эрэн хайх ажиллагаа ес дэх өдрөө үргэлжилж байна

Date:

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг найман өдрийн турш хайсан. Гэсэн ч ямар нэг ул мөр олж чадаагүй хэвээр байна. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилнэ.

Эрэн хайх ажиллагааг өчигдрөөс,

Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, аймгийн ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ үргэлжлүүлж байгаа.

Харин Баянхошуу баг, Тавантолгой баг, Шинэ-Идэр сумын төрийн байгууллагын алба хаагчид, ар гэрийн хүмүүс, Мөрөн, Улаанбаатар хотын сайн дурын иргэдийг ар гэрийн хүсэлтээр буцаахаар болсон юм.

Харин төрийн алба хаагчдын баг эрлийг 72 цаг үргэлжлүүлнэ.

Алга болсон хүүгийн ээж,

“Манай гэр бүл Тариалан суманд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Тухайн өдөр саахалт айлынхаа хүмүүстэй модоо бэлтгэхээр ярилцаж, тохиролцоод аав, ах маань хоёр ачааны машинаа унаад явсан. Нөхөр бид хоёр хүнтэй уулзчихаад араас нь хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Тэр үед өдрийн 14 цаг өнгөрч байсан. Хоёр хүүхэд маань унтаж байсан болохоор ойр орчмоор үүс бөөгнүүлэхээр гарсан юм. Тэгээд түлээ ачсан машин 200 метрийн зайд байсан учир тэдэнд шуудай байгаа байх гэж санаад тийш явсан. Очиход, “Шуудай байхгүй, ажиллахгүй хөрөөг машиндаа авч очоод тавьчих” гэсэн. Тэр зуур нэг их хугацаа өнгөрөөгүй хамгийн удаандаа 20 минут л болсон байх. Гэтэл хүүхэд маань байхгүй байсан” хэмээн учир байдлыг тайлбарлаад буй.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Түймэрт өртсөн “Шинэ Улаангом зах”-ыг дахин барихад 3 тэрбум төгрөг тусгасан гэв

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ...

Галд өртсөн Б.Амин-Эрдэнэ охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирч, хандивын аянаа зогсоож буйгаа ар гэр нь мэдэгдлээ

Б.Амин-Эрдэнэ 11 настай 6 дугаар  ангийн сурагч 2025.12.02-нд Хэрлэн сумын...

Нийт нутгаар цас орохгүй, Улаанбаатарт -18 хэмийн хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 2-нд ихэнх нутгаар хүйтний...

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын...