Анухай фитнесс шоуны шинэ улирлын бүртгэл эхэлжээ

Date:

Өнгөрсөн хаврын турш шоу нэвтрүүлгийн зах зээлийг амжилттай байлдан дагуулсан “Анухай фитнес шоу” нэвтрүүлгийн дөрөвдүгээр “season”-ы бэлтгэл ажил хангагдаж, олон нийтийн дундаас нэг оролцогчоо сонгоход бэлэн болжээ.

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга,багш дасгалжуулагч, ОУХМ Н.Анухай болон “ТВ8” телевизийн хамтран бэлтгэдэг “Анухай фитнес шоу”-ны шинэ цувралд олон нийтийг төлөөлөх оролцогчийг шалгаруулах  цахим бүртгэл эхэлжээ.

I шат | ШИЙДВЭР – Та 45 хоногт өөрийгөө өөрчлөхөөр зориг шулуудсан бол TV8 Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцуулах “Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөнө.

II шат | СОРИЛТ – Нэвтрүүлгийн багийнхан болон шүүгч нар 60 бүсгүйг сонгож, шүүгч нартай нүүр тулж уулзах эхний ярилцлагад урина.

III шат  |  ИТГЭЛ – Өөртөө итгэж, сорил шалгуурыг давсан 6 бүсгүй урьдчилсан шатны шалгаруулалтад үлдэнэ.

IV шат | СОНГОЛТ – Шүүгчдийн саналаар цорын ганц оролцогчийг сонгон, “Anuxai’s fitness-4” реалити шоуны зургаа дахь буюу олон нийтийг төлөөлөх оролцогчоор өрсөлдөх эрхийг олгоно

Цахим бүртгэлийн холбоос: https://forms.gle/sq9jfyheZ9jQRhss9

Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Бүртгэлд хамрагдаж, тэнцсэн бүсгүйчүүдийн шалгаруулалтыг камерын өмнө нээлттэй явуулах бөгөөд ажил мэргэжил насны хязгаар заахгүй, жингийн хязгаар тавихгүй. “Өөртөө хувьсал хий” уриатай тус шоу нэвтрүүлэгт оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй гэнэ.

Мэдээллийн эх сурвалж: zindaa.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...