ЦАГ АГААР: Улаанбаатарт 7 градус дулаан байна

Date:

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Арваннэгдүгээр сарын 5-н хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2025 оны арваннэгдүгээр сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -1…+4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +5…+7 радус дулаан байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +5…+7 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: -4 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: ЦУОШГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...