Массажны газар 14-15 насны охидын биеийг үнэлүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна гэв

Date:

Массажны газар 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй хэргийг цагдаагийн газраас шалгаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас энэ оны 10 дугаар сарын 24-26-ны өдрийн хооронд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад хяналт шалгалт явуулсан байна.

Улмаар тус дүүргийн 14, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “А”, “И” нэртэй саун массажны газрууд нь 14-15 насны, насанд хүрээгүй охидыг ажиллуулж, бусдад биеэ үнэлэхийг зуучилсан, бусдыг биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан байж болзошгүй, биеэ үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...