Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Хэбэй мужийн Шиньжи хотын төлөөлөгчидтэй уулзаж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, Микробиологийн судалгааны хүрээлэн, Хэбэй Шиньжи эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагын хороо болон үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд оролцлоо. Мөн Монголын талаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар болон холбогдох албаныхан оролцов.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос боловсруулах аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар нийслэлээс нүүлгэн шилжүүлж Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байршуулан, үйл ажиллагааг нь кластер байдлаар эрхлэх, малаас гарч буй түүхий эдийг бүрэн боловсруулахыг зорьж буй. Энэ хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулах дэд бүтцийн ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгааг уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Үргэлжлүүлэн Монгол Улс олон сая малтай бөгөөд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.

Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ди Минхуй “Бид аж үйлдвэрийн парктаа жилд 30 сая ширхэг арьс шир боловсруулдаг. Энэ чиглэлээр БНХАУ-даа тэргүүлэгч үйлдвэрүүдтэй. Аж үйлдвэрийн паркийн шинжлэх ухааны судалгаа, технологийн хөгжүүлэлт, автоматжуулалт, малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулах, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллахад нөөц боломж ихтэй. Ялангуяа малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулахад гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаа” гэдгээ хэллээ.

Талууд аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт боловсруулагдах болон паркаас гарах экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргахад харилцан хамтран ажиллахаа хэлэлцэж, тохиролцлоо.

Мэдээллийн эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...