“The MongolZ” $45,000-ын эзэн болов

Date:

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний (ДАШТ) шөвгийн найман багийн тоглолтууд өнгөрсөн шөнө Унгарын Будапешт хотноо болж, өндөрлөлөө.

StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатанд “The MongolZ” баг Францын “Team Vitality” багтай “Во3” журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдсан байна.

Урьд шөнийн уг тоглолтод манай улсын баг өөрсдийн сонгосон “Mirage map” дээр 5:13 тооны харьцаатай, эсрэг багийн сонгосон “Dust II map” дээр 4:13-аар ялагдал хүлээв.

Ийн “The MongolZ” баг уг тэмцээний 5-8 дугаар байрт шалгарч, 45 мянган ам.долларын шагнал хүртэв. Мөн тэд “Counter Strike 2” тоглоомын түүхэнд гурван дэлхийн аварга дараалан Playoffs шатанд шалгарсан Азийн анхны баг боллоо.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...