Талийгаач үйлчлэгч эмэгтэйд задлан шинжилгээ хийсэн гурван шинжээчийг хаана ямар ажил хийж байгааг олж тогтооход…

Date:

“Эрэл” группын ерөнхийлөгч Бадарчийн Эрдэнэбатын гэр бүлд үйлчлэгчээр ажиллах явцдаа учир битүүлгээр амиа алдсан Филиппин Улсын иргэн Террил Атиензагийн хэрэг олны анхааралд ороод байна.

Тус эмэгтэй амиа алдахдаа гаднаа олон тооны шарх, сорвитой байсан тухай баримт бий. Эхний эмэгтэй мөрдөн байцаагч солигдсоноор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван шинжээч хамтарч ажилласан байдаг. Тодруулбал, А.Амгаланболд, О.Сарангэрэл, Б.Ууганбаатар нар задлан шинжилгээ хийсэн. Улмаар, талийгаач эмэгтэйг хордлогоор нас барсан гэх дүгнэлт гаргажээ. Гэвч хорлогоор нас барсан гэж дүгнэгдсэн филиппин эмэгтэйн цогцос нутагтаа зүрхгүй, бөөргүйгээр тээвэрлэгдэж очсон байдаг.

Өдгөө эдгээр шинжээч нар хаана, юу хийж явааг олон хүн сураглаж буй.

А.Амгаланболд, 2019 Оны Үес ШШҮХ-Ийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Газрын Дэд Дарга, 2022 Оны Үес Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Ахлах Мэргэжилтэн, 2024 Оны Үес Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Шүүх Анагаах Ухааны Шинжилгээний Газрын Даргаар Ажиллаж Байгаа. Цагдаагийн Хошууч Цолтой Нэгэн.

О.Сарангэрэл, Өнгөрөгч 2024 Онд Тэтгэвэртээ Гарчээ.

Б.Ууганбаатар, Хаана Ямар Ажил Эрхэлж, Хэрхэн Амьдарч Байгаа Тухай Тодорхой Мэдээлэл Алга. Сураггүй Байна.

Террил Атиенза агсны нөхөр монголд ирчихсэн “Эхнэрийнхээ зүрхийг Монголоос олж чадна гэж итгэж байна” хэмээн ярьж байна. Зүрх, бөөр нь яасныг мэдэх учиртай хүмүүс бол дээрх гурван шинжээч гэж хэлж болно.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...