Хэнтий аймагт галд өртсөн Б.Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжжээ

Date:

Хэнтий аймагт энэ сарын 4-нд айл шатаж 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас аварч өөрөө амь насаа алдсан. Харин 11 настай охины биеийн 60 хувь нь галд өртөж Гэмтэг, согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт энэ сарын 9-ний өдөр ирж эмчлүүлж байгаа билээ.

Тэгвэл охины биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад, охин гурван удаагийн арьс нөхөх эмчилгээнд орж энгийн тасагт шилжсэн. Одоогийн байдлаар охины бие тогтвортой байгаа бөгөөд эмчилгээ үргэлжилж байгаа гэлээ.

Охин энэ сарын 5-нд зүүн гарын гадна хэсэгт арьс нөхөх эмчилгээнд орсон бол арванхоёрдугаар сарын 9-нд баруун гарыг бүхэлд нь донор арьсаар нөхөх эмчилгээнд орж арванхоёрдугаар сарын 15-нд донор арьсаа буцаж авч өөрийн арьсаар нөхөх хагалгаанд оржээ.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын III улирлын буцаан олголтыг өнөөдөр...

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...