НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг иргэний гомдлоор 4,3 тэрбумын өртөг бүхий тендер завшсан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Date:

Нийгэмд эхнэрээ 20 гаруй жилийн хугацаанд зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэгт нэр холбогдсноороо танигдсан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх АТГ-т шалгагдаж эхэлжээ.

Тодруулбал, АТГ-д нэрээ нууцалсан иргэнээс Б.Эрдэнэсүхэд холбогдох гэмт хэргийн талаар мэдээлэл хүргүүлсэн байна.  Тухайн иргэний мэдээлэлд түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, хууль бусаар тендер авч мөнгө угаасан, бусдад хахууль өгсөн гэх агуулгыг илэрхийлжээ. Ийнхүү АТГ иргэнээс ирүүлсэн мэдээлэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулаад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж.

АТГ-д ирүүлсэн гэмт хэргийн мэдээлэлд НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хамаарал бүхий “Максрояал констракшн” ХХК Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн эмнэлэг барих тендерт оролцож, хууль бусаар шалгарсан гэх агуулгыг дурджээ.

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Өрхийн эмнэлэг барих ажлын тендерийг 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр зарлахад Б.Эрдэнэсүхийн “Максрояал констракшн” ХХК нь өндөр үнийн санал гаргасан тул тендерт шалгарах боломжгүй болонгуут худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Засаг даргын захиарамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад шилжүүлж, уг тендерийг нийслэлээс зохион байгуулахгүй болгож, тендерт шалгарах ёстой байсан компанийн эрхийг зөрчсөн гэхчлэн дурдсан байна.  Түүнийг тус тендерийг 4.3 тэрбум төгрөгийн санал өгч авсан хэмээжээ.

Мэдээллийн эх сурвалж: dorgio.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...