Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээнэ гэв

Date:

Засгийн газрын  хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн сэргээх шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр “УИХ-аас Засгийн газарт мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сэргээх даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газраас хяналтын байгууллагыг сэргээн байгуулах  шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн юм.

Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2023 онд татан буулгасан. Засгийн газраас Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсан ч хамрах хүрээ хумигдмал, иргэд олон нийтэд бус Засгийн газрын дотоод хяналтын үүрэгтэй байж ирсэн юм.

Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүдээс олон гомдол ирсэн тул хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоог дахин бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Засгийн газраас үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...