Б.Эрдэнэсүхийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр 13.00 цагт хэлэлцэнэ гэв

Date:

20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ онц хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон байдаг.

Нийслэлийн прокурорын газраас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025.11.27-нд ийн шийдвэрлэсэн.

Тэгвэл цагдан хорионы хугацаа энэ сарын 26-нд дуусах тул цагдан хориог сунгах санал шүүхэд иржээ.

Цагдан хорих хугацааг дахин сунгах саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2025.12.23/ 13.30 цаг товлогджээ.

Эргэн сануулахад, ​Б.Эрдэнэсүхэд өмнө нь аравдугаар сарын 16-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн. Гэвч өмгөөлөгчдийн зүгээс гомдол гаргасны дагуу аравдугаар сарын 27-ны өдрөөс Б.Эрдэнэсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан юм.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас...

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдааны 55 кг-ын жингийн...

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World...