Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчний дэгдэлт дахин нэмэгдэж байна

Date:

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Хүүхдүүдийн ердөө 65 хувь нь улаанбурханы вакцинд хамрагдсан. Улаанбурхан өвчин дарагдахгүй байгаа гол шалтгаан нь вакцины хамрагдалт бага байгаатай холбоотойг салбарын сайд нь хэллээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Өвлийн амралтын улирал эхэлж байгаатай холбоотой иргэд дулаан орнуудаар их явдаг. 2025 оны хоёрдугаар сард Вьетнам улсаас улаанбурхан өвчний халдвар зөөвөрлөгдөж ирж Монгол Улсад халдвар дэгдсэн. Үүнийг наадмын өмнө нэлээд вакцин хийж дарж чадсан. Гэвч вакцинд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн ердөө 65 хувь нь хамрагдсан. Ер нь улаанбурхан өвчний дэгдэлтийг зогсоохын тулд хүүхдүүдийн 95 хувиас дээшээ хувьтай хамрагдах шаардлагатай. Тэгэхээр дарагдахгүй байгаа гол шалтгаан бол вакцинд хамрагдаж байгаа байдал сул байгаагийн жишээ. Нөгөө талаасаа гадагшаа үр хүүхдээ дагуулаад амралтад явах үедээ улаанбурхан, татранги, улаануудын, гахайн хавдрын вакциныг нь хийлгүүлсэн эсэхээ шалгаж байж авч яваарай. Мөн 6-8 сартай вакцины нас арай болоогүй байсан ч бид өрхийн эрүүл мэндийн төвүүдээр улаанбурхан вакцинжуулалтыг хийж байгаа гэдгийг анхаараарай. Гадаад орноор амарчхаад ирэхдээ халдвар тээгээд авчрах эсвэл тэндээ өвчлөх эрсдэл өндөр байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлчид “2025 онд ХДХВ, ДОХ-ын халдварын 38 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд 12 иргэн хяналтаас алдагдсан” талаар тодрууллаа.Тэрээр “Эдгээр иргэдийг илрүүлэх нь чухал. Ганц Эрүүл мэндийн яам хүчрэхгүй учраас ХЗДХЯ, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулж дээрх иргэдийг илрүүлнэ. Гэхдээ өвчтэй хүний мэдээллийг нууцлах нь чухал” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...