2025 оны “Онцлох хүн”-ээр Улсын арслан Б.Орхонбаяр тодорчээ

Date:

Сэлэнгэ аймгийн сум, тосгодын нутгийн зөвлөл, “Creative Selenge” залуучуудын клуб, Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллага хамтран “Алтан буудай” шинэ жилийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.

Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс оролцох боломжтой аж. Цэнгүүний үеэр “Оны онцлох” хүмүүсийг шалгаруулсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 2025 оны оны “Онцлох хүн”-ээр Улсын арслан Б.Орхонбаярыг тодруулжээ. Мөн спортын салбарын “Онцлох хүн”-ээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монголын жүдо бөхийн нүүр царай, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн тодорсон байна.

Түүнчлэн Хүмүүнлэгийн салбарын “Онцлох хүн”-ээр Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Ч.Чинбатыг шалгаруулсан байна. Тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав аж.

Бусад:

  • Оны “Онцлох оюутан” Т.Номинзул
  • Нийгэм, сайн үйлсийн “Онцлох хүн” Б.Саранбаатар
  • Спортын салбарын “Онцлох хүн” К.Ёолк
  • Спортын салбарын “Онцлох хүн” /эмэгтэй/ Л.Энхрийлэн
  • Гадаад, харилцааны салбарын “Онцлох хүн” П.Мягмардорж
  • Хэвлэл мэдээллийн салбарын “Онцлох хүн” Б.Баяртулга

Эх сурвалж: Creative Selenge залуучуудын клуб

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсаас...

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдааны 55 кг-ын жингийн...

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World...