Товчооны төлбөрөө төлөхгүй бол ирэх оны нэгдүгээр сараас алданги тооцно гэв

Date:

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна. 

Улсын хэмжээний  33 төлбөр авах цэгийн  12-ыг одоогоор  бүрэн цахимжуулсан.  Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байна.

Иймд жолооч нарыг хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулжээ. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх аж. Тухайлбал, товчоогоор гарсан 1000 төгрөгийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй бол хоног тутамд 5 төгрөгийн алданги, 30 хоногийн 150, нийт 1150 төгрөг болж үндсэн төлбөр нэмэгдэх юм.

Иргэд  Ebarimt.mn,  Ezam.mnE-Mongolia.mn  зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой.

Энэхүү төлбөрийг улсын хэмжээний авто замын арчлалт, засварт зарцуулдаг.

Мэдээллийн эх сурвалж: dorgio.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...